2008-09-16

Надад таалагдсан шүлгүүд.

Миний сэтгэл эдгээр шүлгүүдтэй адилхан

Тэмүүлэхгүй байхын аргагүй хайр гэж байдаг
Хүсэхгүй байхын аргагүй сэтгэл гэж байдаг
Санахгүй байхын аргагүй хүн гэж байдаг
Салахын аргагүй амьдрал гэж байдаг аа гэж

Уучлах зөвтгөхийн аргагүй алдаа гэж байдаг
Урваж холдохын аргагүй хайр гэж байдаг
Хайргүй байхын аргагүй хүн гэж байдаг
Ханаж цадахын аргагүй шунал гэж байдаг

....

Хоёр хөөрхөн гарыг чинь хөтлөөд
Хорвоог дуустал туучих юмсан
Хоёр хөөрхөн нүдийг чинь хараад
Хорвоод уяртал нь хайрлах юмсан.

....

Хэлээд баймаар хайрын үгсийг
Хүлээж авах нь чиний эрх
Хараад л баймаар хөөрхөн чамайг
Хайрлаж явах нь миний эрх


....


Дурлал юунаас эхэлдэг вэ?
Дундаа хуваасан алимнаас уу
Дурсгаж өгсөн цэцэгнээс үү
Догдолж бичсэн шүлэгнээс үү

Хайр хэзээ эхэлдэг вэ?
Анх харсан цагаас уу
Анх учирсан мөчөөс үү
Анх үнссэн үеэс үү

Дурлал юунаас эхэлдэг вэ?
Дур булаасан аашнаас уу
Дуугүй ширтэх харцнаас уу
Дулаахан халуухан сэтгэлээс үү

Хайр юунаас эхэлдэг вэ?
Халуун янаг уруулаас уу
Хараад баймаар царайнаас уу
Хамтдаа гэсэн итгэлээс үү

Дурлал хаанаас эхэлдэг вэ?
Анхалж харсан газраас уу
Сэмхэн уулзсан болзооноос уу
Сэтгэлээ илчилсэн учралаас уу


....

Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөртөө шийдсэн.

....





1 сэтгэгдэл:

Алтанаа said...

Chi bol ertuntsud gants.