2010-07-21

E3 2010

Elecronic Entertainment Expo 2010
Жил болгон нээгддэг томоохон энтертайнмент шоу болох E3 амжилттай болж өнгөрлөө.2010-оны 6сарын 14-16ны хооронд Los-Angeles- хотын Convention center-т болсон бөгөөд хэдийгээр дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхацсан боловч урьд өмнөх жилүүдийн шоунаас илүү өргөн дэлгэр болжээ.Энэ үзэсгэлэнд дэлхийн 90 гаруй орноос 45000 гаруй үзэгч хүрэлцэн ирсэн байна.

Convention center
Энэ жилийн шоу үзэсгэлэнд олон шинэлэг зүйл танилцуулагдсан юм.Шинэ үеийн консол үйлдвэрлэгчид болох Microsoft,Nintendo,Sony болон тоглоом үйлдвэрлэгч EA,Ubisoft нар шинэ хийж буй тоглоом ,технологио танилцуулах өдөрлөг зохиолоо.Эхний өдөр буюу 14-ны өдөр Microsoft-ын танилцуулга шоугаар арга хэмжээ эхэлсэн.

Microsoft Press Conference
Энэ удаа Microsoft өөрийн үндсэн консол болох Xbox360-даа зориулж олон шинэ зүйлс сонирхууллаа.Эхний зүйл нь Xbox360-ын шинэ хувилбар(Xbox360 slim) бөгөөд энэ хувилбар өмнөх хувилбараасаа олон давуу талтай болсон.
Нэрнээс нь харахад уг загвар нь анхны Хbox360-уудаас жижиг бөгөөд өмнөхөөсөө бага халдаг 45нанометрээр хийсэн CPU-тай юм байна. Мөн Wi-Fi-тай бөгөөд 250gb-ын хардтай болсон байна.Зах зээлд 299$-өөр зарагдах болно гэж танилцуулжээ.


Шинэ Xbox360 Slim хар өнгөтэй,хуучин Xbox360 цагаан өнгөтэй
Одоогоор зарагдаж байгаа Xbox360-уудыг дахиж үйлдвэрлэхгүй бөгөөд дэлгүүрт байгаa хувилбаруудаа 150$-оор зарах юм байна.Шинэ үеийн консолууд ингэж хямдарч байгаа нь хэрэглэгчдэд сайхан боломж олгож байгаа юм.Microsoft-ын танилцуулсан өөр томоохон surprise бол Kinect юм.
Өнгөрсөн жилийн шоугаар Project Natal гэгдэж байсан төсөл энэ жил шинэ нэртэй болоод амилж байгаа юм байна.
Энэ нь юу гэвэл та ямарч удирдах хэрэгсэл(controller) ашиглахгүйгээр тоглох боломжтой боллоо гэсэн үг.Kinect нь тоглогчийн хөдөлгөөнийг мэдрэх үүрэгтэй өндөр нарийвчлалтай камертай бөгөөд тухайн камераар ирж байгаа өгөгдлийг боловсруулж Xbox360-д дамжуулна.Үүнийг хэрэглэхийн тулд танд зөвхөн Xbox360 байхад л хангалттай юм.Шинэ,хуучин бүх Xbox360 энэхүү технологийг дэмжинэ.Тэгэхлээр энэ технологийг амтлахийн тулд шинэ Xbox360 худалдаж авах шаардлагагүй юм.


Kinect
Та Xbox360-даа Kinect-ыг холбосон бол таны хэлсэн тушаалыг ойлгож ,гүйцэтгэх дуу хоолой таних систем ажиллаж эхлэнэ.Та Xbox360-ынхаа Menu-г удирдахдаа controller ашиглах хэрэггүй боллоо.

Зүүн талд тоглогч Фитнесс дасгал хийж байгааг ,баруун талд дэлгэцэнд хүлээж авч байгаа нь

Мөн Kinect-ыг дэмжиж ажиллах 15 тоглоом одоогоор хөгжүүлэгдэж байгаа юм байна.Эдгээрээс дурдвал:Kinect Sports, Kinect Adventures, Kinect Joy Ride, Dance Central, Your Shape Fitness Evolved бас Kinectimals.Хамгийн сонирхол татаж байгаа нь Kinectimals юм.Энэ нь виртуаль амьтан бөгөөд та болон таны хүүхэд тухайн амьтантай шууд хөдөлгөөнөөрөө харьцаж ярьж болно.Тухайн виртуаль амьтад нь тодорхой хэмжээний хиймэл оюун ухаантай бөгөөд таны хэлсэн үгэнд өөрийн үйлдлээр хариу үзүүлнэ.Хиймэл оюун бол компьютерийн шинжлэх ухааны томоохон,бас хүнд салбаруудын нэг юм.Үүнийг Microsoft тоглоомонд оруулж өгснөөр өөрсдийн түвшнээ харуулж чадлаа.
Kinect албан ёсоор 2010 оны 11 сард нээлтээ хийнэ.
Шоуны үеэр алдарт Halo-ын шинэ хувилбар танилцуулагдсан юм.Өмнөх ангиудтайгаа холбогдсон түүхтэй, тоглолт нь хуучны Halo-гийн хэв маягийг хадгалсан.4хүн хамтарч даалгавар биелүүлэх боломжтой,олон тоглогчийн горимд олон зүйлс нэмэгдсэн юм байна.Гарах товоо 2010-оны 9сарын 14нд гэж зарласан байна.
-
Бас Microsoft-ын танилцуулга үйл ажиллагаанд сонирхол татсан тоглоом бол
Gears of War 3 байлаа.4 тоглогч хамтарч үе давж тоглох боломжтой болсон бөгөөд шоуны үеэр шууд үзүүлсэн билээ.Мөн зохиол нь цаашаа үргэлжилж байгаа юм байна.Шинээр олон олон дайсан,мангасууд нэмэгдсэн гэнэ.
Gears of War 3
Өөр нэгэн сонирхолтой тоглоом танилцуулагдсан нь Call of Duty: Black Ops байлаа.Хөгжүүлэгчээр Treyarch студи ажиллаж байгаа бөгөөд үйл явдал нь хүйтэнд дайны үед болох юм байна.

Одоо үүнээс хойш call of duty цувралыг Treyarch студи хөгжүүлэх бөгөөд өмнө нь хөгжүүлж байсан Infinity ward студи дахиж хийхгүй юм байна.Энэ анги дээр шинээр машин,техник унаж дураараа явж болдог болсон байна.Мөн Xbox-дээр хамгийн түрүүнд гарах бөгөөд шинэ map,content-ууд бас xbox live сүлжээнд тавигдаж байх гэнэ.

Энэ удаагийн арга хэмжээнд танилцуулагдсан нэгэн сонирхолтой ,хүлээлт ихтэй байгаа тоглоом бол Kojima’s Metal Gear Solid Rising байлаа.Энэ анги нь Xbox360,Ps3,PC-нд зориулагдан хөгжүүлэгдэж байгаа бөгөөд танилцуулах арга хэмжээний үеэр trailer болон gameplay нь гарсан юм.Үндсэн зохиол нь Metal Gear Solid 2 болон Metal Gear Solid 4-ын хооронд болох бөгөөд өмнөх цувралуудаасаа илүү action gameplay-тай харагдаж байлаа.Энэ тоглоомд цувралын гол дүрүүдын нэг болох Raiden –аар тоглоно.
Тоглоомд бүх зүйлийг зүсэх боломжтой бөгөөд хаагуур ,яаж зүсэх,огтлохыг тоглогч өөрөө нарийвчлалтайгаар зааж өгөх юм байна.

Nintendo Press Conference
Экспогийн 2 дахь өдөр буюу 6 сарын 15-ны үдээс өмнө.
Шинэ үеийн консолын зах зээлд өөрийн Nintendo Wii консол болон алганы консол Nintendo DS-ээрээ байр сууриа олоод байгаа Nintendo корпорацийн танилцуулах арга хэмжээ үргэлж сонирхолтой байдаг билээ.Тэд бахархалтайгаар өөрийн Wii консолио 70сая ширхэг,алганы консол DS-ээ 128сая ширхэг зарагдсаныг зарласан юм.
Шинэ Legend of Zelda –ын танилцуулга болон demo тоглолтоор арга хэмжээ эхэлсэн бөгөөд алдарт Mario болон Zelda-гийн цувралыг хөгжүүлэгч Шигерү Мияамото өөрийн биеэр гарч ирж тоглоомыг танилцууллаа.

Энэ тоглоомын гол онцлог нь Nintendo Wii-ын алсын удирдлагаар тоглох боломжтой бөгөөд бас шинэлэг зохиолтой болсноороо онцлог байлаа.
Legend of Zelda: Skyward Sword хэмээх энэхүү тоглоом нь ирэх жил нээлтээ хийнэ гэж Шигерү Мияамото хэлсэн юм.
Дараагийн танилцуулсан тоглоом бол Mario Sport Mix байлаа.Энэ тоглоомд Mario болон Nintendo-ын баатруудаар спортын тоглоом тоглох ба хоккеи,теннис,сагсан бөгбөг зэрэг спортуудаас сонгож тоглон.Мөн ирэх жил нээлтээ хийх юм байна.
Томоохон тоглоом хөгжүүлэгчдийн нэг болох Ubisoft нь Nintendo Wii-д зориулж Just Dance тоглоомныхоо 2 дахь цувралаа гаргахаа танилцуулсан юм.Энэ тоглоомыг тоглохдоо тоглогч алсын удирдлагаар тоглоомоо удирдангаа өөрөө дагаж бүжиглэх юм.Шинэ ангид 8хүртэлх тоглогч нэгэн зэрэг тоглох боломжтой гэнэ.


Үүний дараа маш сонирхолтой танилцуулга болсон нь Nintendo 64 консол дээр гарч амжилт олж байсан Жеимс Бонд 007 “Алтан Нүд” тоглоомын дахин шинэчилсэн хувилбар Wii дээр гарах тухай танилцуулга кино байсан юм.Энэ тоглоомны анхны хувилбарыг монголд ч гэсэн олон хүмүүс мэддэг билээ.Хөгжүүлэгчээр Activision ажиллаж байгаа ба энэ оны 11-сард гарах юм байна.
Nintendo Disney-тэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд Mickey Mouse-ын шинэ адал явдалт тоглоомын танилцуулгаа үзүүлсэн юм.Тоглоом нь 3-р биеэр харж тоглох бөгөөд гол дүр нь алдарт Mickey Mouse байна.Энэ тоглоомд Disney-гийн олон олон хүүхэлдэйн киноны баатрууд амилах юм байна.Тоглоомын нэр нь “Epic Mickey”.

Disney’s Epic Mickey

Энэ мэтээр олон олон тоглоомууд танилцуулагдсаныг товчхон дурдвал:Kirby’s Epic yarn,Dragon Quest 9: Sentinels of the Starry Skies-зөвхөн японд нээлтээ хийгээд байгаа бөгөөд японд 4.2сая хувь зарагдсан байна.Ирэх сард америк болон олон улсад зарагдна,Metroid: Other M,Donkey Kong Country Returns..

Одоо танилцуулга арга хэмжээны гол үйл явдал буюу 3 хэмжээст алганы консолийн талаар дэлгэрэнгүй үзье.Nintendo танилцуулгынхаа эхэнд: “3 хэмжээст график хаа сайгүй нэвтэрч байна.Өнгөрсөн жилүүдэд хүмүүс 3 хэмжээст кино үзэхдээ нүдний шил зүүдэг байсан,өнгөрсөн жилүүдэд олон кино 3 хэмжээсээр гарлаа.3 хэмжээсээр хийгдсэн тоглоомууд ч гарсан.Гэвч тэдгээр 3 хэмжээст үзвэрийг хүлээж авахад нүдний шил зайлшгүй шаардлагатай байдаг байсан.Тэгвэл бид хамгийн анхны бодит 3 хэмжээсээр тоглох алганы консол хийсэн бөгөөд түүнийг хүлээж авахын тулд ямарч нүдний шил хэрэггүй”.

Ингээд “Nintendo 3Ds”-ыг танилцуулсан юм.

Nintendo ерөнхийлөгч Сатору Ивата
Энэ консолын үндсэн хэлбэр нь Nintendo Ds-тэй төстэй ба харин дээд дэлгэц нь 3.5 инч өргөн дэлгэц байх юм байна.Доод дэлгэц нь мэдрэгчтэй бөгөөд мөн 3 хэмжээст камертай анхны консол болж байна.3 хэмжээсээр авсан фото зургаа консол дээрээ шууд бодит 3 хэмжээсээр үзэж болно.Мөн энэ консолоор бодит 3 хэмжээст кинонууд үзэж болох бөгөөд Nintendo холливудын томоохон студиуд болох Dreamworks,Warner Bros,Disney-тай хамтарч ажиллах юм байна.
Nintendo 3Ds

Энэхүү 3 хэмжээст алганы консолд зориулан олон томоохон тоглоом хөгжүүлэгчид тоглоом хийж байгаа бөгөөд тэдгээр хөгжүүлэгчдийг нэрлэвэл:EA, Activision, Atlus, Harmonix, Sega, T2, Ubisoft, Konami, бас Capcom.Хийгдэж байгаа тоглоомууд гэвэл:Kingdom Hearts 3D, Saints Row, EA’s Madden бас FIFA Soccer, Ninja Gaiden, Resident Evil, Batman, Assassin’s Creed Legacy, Ridge Racer, мөн Metal Gear Solid.
Танилцуулга арга хэмжээний төгсгөлд энэхүү консолыг барьсан 100 бүсгүй үзэгчдэд сонирхуулхаар тайзан дээр гарч ирлээ.

Sony Press Conference
Экспогийн 2 дахь өдөр буюу 6 сарын 15-ны үдээс хойш.
Sony өнгөрсөн жил гарсан God of War, Heavy Rain, Little Big Planet, SOCOM зэрэг амжилттай болсон тоглоомуудын талаар эргэн дурдлаа.Энэ жил ч гэсэн эдгээр тоглоомууд шиг сайн тоглоомууд зөндөө байх болно гэж амлав.Тэгэхдээ энэ жил олон тоглоомууд бодит 3 хэмжээсээр гарах бөгөөд Playstation 3-тай хүмүүс эдгээр бодит 3 хэмжээст тоглоом тоглох боломжтой юм байна.Одоогоор зах зээл дээр Sony Bravia-гийн бодит 3 хэмжээст тв-нүүд амжилттай зарагдаж байгаа бөгөөд 35 сая бодит 3 хэмжээст тоглоом дэмжих Playstation 3 үйлдвэрлэгдээд байгааг дурдав.
Эхний танилцуулга тоглоом бол Killzone 3 байлаа.Энэ тоглоомны 2-р анги амжилттай болсон бөгөөд шинэ анги нь бодит 3 хэмжээсээр гарах юм байна.Том талбайд тоглох боломжтой бөгөөд олон олон шинэлэг тоглолтууд гаргаж болно.Бас нэмэгдсэн зүйл нь энэ тоглоомыг Playstation Move-ээр удирдаж болно.




Mortal Kombat, Tron: Evolution, NBA 2K11,Motorzone Apocalypse, Killzone 3, Gran Turismo 5 эдгээр тоглоомууд бодит 3 хэмжээсээр гарах болно.
Playstation Move-ын талаар одоо үзье.Энэ нь Sony-гоос хөгжүүлж байгаа утасгүй хөдөлгөөн мэдрэгч бөгөөд дотроо 3 мэдрэгч бүхий удирдлага байна.Энэ удирдлагаар түлхэх, эргүүлэх,татах зэрэг үйлдлийг хийх боломжтой юм.Энэ удирдлага нь хосоороо байвал боломжууд нь улам нэмэгдэх бөгөөд олон зүйл хийх боломжтой болно.

Playstation Move

Тэдний гол өрсөлдөгч болох Xbox Kinect-ээс ялгаатай нь Kinect ямарч удирдах товчлуургүй болсноороо зарим талаар учир дутагдалтай бол Playstation Мove нь удирдах товчлууртай байгаагаараа илүү гэж тайлбарлав.
Playstation Мove 9 сард худалдаанд гарах бөгөөд 49.99$ үнэтэй удирдлага,харин удирдлага+ спорт тоглоом нь 100$ үнэтэй байх юм байна.



Дараагийн танилцуулга бол Playstation Portable дээр гарах тоглоомуудын талаар байлаа.Үүнд:God of War: Ghost of Sparta,Tron Evolution, Toy Story 3, the 3rd Birthday, UFC Unleashed 2010,Madden NFL 11, Patapon 3, Fat Princess: Fistfull of Cake, EyePet, Piyiotama, Kingdom Hearts: Birth by Sleep, Valkyria II Chronicles.Энэ жилийн 12 сар хүртэл PSP дээр 70 гаруй тоглоом гарах юм байна.
Үүний дараа Sony-гийн сонирхуулсан зүйл бол Playstation Home.Home бол 3 хэмжээст нийгмийн харилцааны програм бөгөөд Playstation 3 тай хэн бүхэн үнэгүй холбогдож 100гаруй үнэгүй тоглоом тоглож, мөн хоорондоо харилцаж болно.Одоогоор Playstation Network-д 50сая бүртгэлтэй account байгаа юм байна.Одоо Playstation 3 дээр хийгдэж байгаа шинэ тоглоомуудын талаар товчхон сонирхоё.
EA-аас шинэ Medal Of Honor-ыг хөгжүүлж байгаа юм байна. Medal Of Honor-ын өмнөх ангиуд дээр дэлхийн 2-р дайн харуулдаг байсан бол энэ удаа орчин үед ирж байгаа бөгөөд үйл явдал Афганистанд болох юм байна.Нэг тоглогчын горимийг EA-Los Angeles хариуцаж байгаа бол олон тоглогчийн горимийг Dice хөгжүүлж байгаа гэнэ.Dice-ыг сайн санахгүй байгаа бол энэ студи нь Battlefield цувралаараа алдартай билээ.Мөн EA-аас хөгжүүлж байгаа өөр нэгэн сонирхолтой тоглоом бол Dead Space 2 байлаа.Сансрын аймшгийн тоглоомнуудаас хамгийн шилдэг нь болох тоглоомны шинэ анги нь Playstation Move -ыг дэмжиж ажиллах юм байна.
Dead Space 2

Сонирхолтой Puzzle тоглоом болох Portal 2 ирэх 2011онд Ps3 -дээр гарах гэнэ.Ubisoft-оос Assassin's Creed: Brotherhood гаргах бөгөөд Ps3-т зориулсан нэмэлт үеүүдтэй байх бололтой.Assassin's Creed: Brotherhood нь 11сарын 16нд нээлтээ хийнэ.Шинэ гарах тоглоомуудыг дурдая:SOCOM 4, Killzone 3, Medal of Honor, Dead Space 2, Mafia II, Madden NFL 11, NBA 2K 11, Tiger Woods PGA Tour 11, Sports Champions, The Fight: Lights Out, NCAA Football 11, EyePet. And...Start the Party, Little Big Planet 2, The Shoot, Echochrome II, Heroes on the Move, Gran Turismo 5, ModNation Racers, Motor Storm Apocalypse, True Crime, Marvel vs. Capcom 3: Fate of Two Worlds, Mortal Kombat, Castlevania: Lords of Shadow, Dead Nation, Sorcery, DC Universe Online, The Sly Collection, Tron: Evolution, Final Fantasy XIV Online.


Төгсгөлд нь Sony-гийн барьсан хамгийн том гэнэтийн бэлэг бол Twisted Metal байлаа.Playstation-ы алдарт автомашины тулаан эргэн ирж байгаа юм байна.Бүхэлдээ 3 хэмжээсээр амьсгалсан Playstation Move-тэй Sony-гийн танилцуулга өдөрлөг урам хугалсангүй ээ.
Twisted Metal
Бусад арга хэмжээ
EA press conference
Need for Speed эргэн ирлээ.Энэ удаа цагдаа нартай муур хулгана болж хөөцөлдөх адал явдалтай ирж байна.Энэ бол Need For Speed: Hot Pursuit юм.Тоглоом маань график дүрслэл,тоглолт,дуу зэрэг бүх зүйлээ шинэчилж ирж байгаа юм байна.Xbox 360 дээр гарах хувилбар нь Xbox Kinect-ыг дэмжиж ажиллана.
Need For Speed: Hot Pursuit
Мэдээж олон платформ дээр гарна.PC,Xbox360 ,Ps3,Wii гэх мэт..
Дараагийн танилцуулсан тоглоом бол Medal Of Honor байсан бөгөөд танилцуулгын үеэр 18 тоглогч тайзан дээр гарч ирж хоорондоо ширүүхэн тоглолт үзүүллээ.
Medal of honor multiplayer
Ер нь энэ удаагийн Medal of honor нь өөрийн томоохон өрсөлдөгч болох Call of Duty-тэй энэ зэрэгцэх,бүр илүү гарах боломжтой байгаа нь харагдаж байлаа.
Мөн EA-аас гаргадаг томоохон тоглоом болох Crysis 2 –ын танилцуулга трайлер гарлаа.
Энэ тоглоом бодит 3 хэмжээст тоглолтыг дэмжих юм байна. Crysis 2
Энэ анги дээрээ үйл явдал хот дотор өрнөх бөгөөд ,дайсны цэргүүд болон харийнхантай үзэлцэж хотын иргэдийг хамгаалан тулалдах юм байна.
Madden NFL 11
Энэ тоглоомны шинэ анги энэ жил гарах бөгөөд график дүрслэлт ,тоглолт гэх зэрэг олон зүйлсээ сайжруулжээ.

Madden NFL 11
Бусад танилцуулгуудыг товчхон дурдвал:
Dead Space 2, Battlefield Bad Company 2: Vietnam, Star Wars: The Old Republic,BulletStorm,Sims3(консолд зориулсан хувилбар) зэрэг байлаа.
Ubisoft press conference
Эхний танилцуулга бол Assassin's Creed: Brotherhood байлаа.Энэ анги дээр зохиол цаашаа үргэлжлэх бөгөөд үйл явдал ром хотод болно.Хамгийн сонирхол татаж байгаа зүйл нь олон тоглогчын горим юм.Та энэг горимоор хот дотор байгаа бусад тоглогчийг олж устгах ёстой.Бусад тоглогч нар ч гэсэн таныг хайж,агнахаар явж байгаа.Харин тоглогч нарын хувцас нь хот дотор явж байгаа энгийн иргэдээс их ялгарах зүйлгүй байна.Та хэн нэгнийг хараандаа аваад явж байхад таны араас бас нэг нь дагаж байж магадгүй л юм.
Дараагийн танилцуулга бол Ubisoft's Shaun White Skateboarding байлаа.Энэ тоглоомд нарийн деталчилсан график нь тоглогчийн хөдөлгөөнтэй сайн уялдаж байлаа.Хүрээлэн байгаа орчин нь тоглогчоос шууд хамаарч хариу үзүүлж байлаа.

Driver San Francisco энэ бол Ubisoft-ын танилцуулсан дараагийн тоглоом байлаа.Алдарт цуврал үргэлжлэлийн анги.Үндсэндээ виртуал Сан Франциско хотоор явж хууль ёсны болон хууль бус даалгавар биелүүлэх болно.Ойролцоогоор 200миль замтай хотоор явах бөгөөд хамгийн том тоглогдох талбайтай тоглоом гэж Ubisoft хэлсэн байна.

Мөн энэ тоглоомд ойролцоогоор 100 орчим машин байх ба бүгд одоо байдаг бодит машинууд юм байна.Мөн машины эвдрэл,гэмтлийг өндөр нарийвчлалтай тооцох юм байна.
Одоо танилцуулах тоглоом бол Tom Clancy's Ghost Recon: Future Soldier юм.Тоглоомын үйл явдал ойрын ирээдүйд болох бөгөөд Ghost recon-ы баг орчин үеийн технологиор өвч зэвсэглэсэн байна.Тоглолтын шинэлэг элементүүд нэмэгдсэн гэнэ.Мөн 4 хүн хамтарч даалгавар биелүүлж болох юм байна.Тоглоом бодит 3 хэмжээсээр тоглох боломжтой.Энэ тоглоом 2011 оны хавар нээлтээ хийнэ.

Дүгнэлт
Энэ жилийн E3-аар нийт 816 тоглоом танилцуулагдсан бөгөөд тэдгээрээс онцолж товчхон дурдвал: Starcraft II: Wings of Liberty, Deus Ex: Human Revolution, Bulletstorm,Dead Rising 2
Diablo III,Driver:San Francisco ,F.3.A.R., Fallout: New Vegas, Homefront, inFamous 2, Lara Croft and the Guardian of Light, Mafia II, Mass Effect 3, Mortal Kombat, Rage, Sid Meier's Civilization V, Shogun 2: Total War, Tron Evolution зэрэг байна.
Энэ жилийн хөгжүүлэгчдийн танилцуулга арга хэмжээг үзэхэд ерөнхийдөө бол Sony,Microsoft нь чөлөөт тоглолтыг бий болгох, хэдэн жилийн өмнө Nintendo Wii-д алдсан зах зээлээ нөхөх гэсэн оролдлого хийж байна.Энэ нь Microsoft Kinect болон Sony Playstation Move-ээс харагдлаа.Харин зах зээлд шинэлэг технологи бий болгож шинийг санаачилж байдаг Nintendo бас л түрүүлээд анхны бодит 3 хэмжээст үзүүлэн үзэх боломжтой алганы консол гаргаж байна.Ерөнхийдөө бодит 3 хэмжээст кино болон тоглоомууд улам нэмэгдсээр байгаа нь харагдлаа.Энтертайнмент урлаг ямархуу төвшинд хөгжсөнийг энэ үзэсгэлэнгээс харж болох билээ.
/*“бодит 3 хэмжээс гэж юу вэ?-->энэ нь бид одоо хавтгай хэлбэрээр дүрсийг тв,монитороос хүлээж авч байгаа бол бодит 3 хэмжээст дүрслэлтэй болсон үед мэдрэгдэх мэдрэмж нь илүү бодит байдалтай байх болно.Одоогоор энэ технөлөгиөр хийгдсэн кинонууд байгаа бөгөөд киногоо үзүүлэхдээ тусгай нүдний шил ашигладаг”*/

0 сэтгэгдэл: