2008-08-26

Бас нэг тоглоомын талаарxи мэдээлэл


Эхлээд Mercenaries 2: World in Flames ийн талаар жаал уншсан юмаа бичье.
Энэ тоглоомын өмнөх хувилбарыг тоглож байсан бөгөөд одоо хүртэл сэтгэлд үлдсэн .Товчхондоо энэ тоглоом бол Grand theft auto(GTA)-ын дайны хувилбар гэж хэлж болно.Нэлээд эрх чөлөөтэй тоглолт хийж болно.Бүх барилга байгууламж нь эвдэрдэг.Энэ нь тухайн үедээ (2005онд) сайн шийдэл байсан.Бүр 20-30 давхар том барилгууд нь хүртэл эвдэрч нурдаг юм бна лээ.За за бүр сэдвээсээ хазайчлаа.Өмнөх анги дээр Хойд солонгост болж байгаа үйл явдал гардаг бөгөөд гол дүр нь НҮБ ,Оросын мафи,Хятадын талд хөлсөөр ажиллаж ихэвчлэн Xойд солонгосын цэргүүдтэй байлдна(гэхдээ хөлсөлж байгаа талтайгаа бас дайн зарлаж болно)
Тэгэхээр одоо шинэ анги дээр үйл явдал Өмнөд америкд болох бөгөөд бүр тодруулбал Венесуэлд болно(сүүлийн үед олон улсын цэрэг улс төрийн тавцанд их маяглаж байгаа Уго Чавезийг л унагаах бололтой).
Мэдээж эрх чөлөөт тоглолттой болох байх.Нэмэгдсэн зүйл гэвэл цөмийн дайралт хийх боломжтой болсон байна.Энэ нь Shooter тоглоомын хувьд шинэлэг зүйл байхаа.Гэхдээ үүнийг тоглоомд дүрсэлж оруулахдаа бодит бөмбөг шиг хүчтэй хийхгүй байх.Тэгвэл тоглоомд ямарч амьд зүйл үлдэхгүй утгагүй зүйл болно. Razz
Хийж байгаа студи нь өмнөх хувилбарыг хийсэн Pandemic Studios(гэхдээ өмнөx хувилбарын Publisher нь Lucas arts байсан энэ нь одоо Electronic Arts болсон байна)
Гарах тов нь 2008 оны 8сарын 31.
Тоглоомын төрөл :Modern Action Adventure(энийг одоо юу гэж орчуулдаг юм билээ дээ.Махчилж орчуулбал орчин үед өрнөx үйл ажиллагаа,адал явдал.Өөрөөр 3-рд биеэс буюу ардаас нь харж тоглох shooter гэж болох юм.Гэхдээ gamer-ууд бол үүнийг хэлүүлэлтгүй мэднэ)
Гарах platform-ууд :PC,Ps3,Xbox360,Ps2
Үндсэн хуудас
www.mercs2.com

0 сэтгэгдэл: