2008-08-26

Бас нэг тоглоомын талаарxи мэдээлэл


Эхлээд Mercenaries 2: World in Flames ийн талаар жаал уншсан юмаа бичье.
Энэ тоглоомын өмнөх хувилбарыг тоглож байсан бөгөөд одоо хүртэл сэтгэлд үлдсэн .Товчхондоо энэ тоглоом бол Grand theft auto(GTA)-ын дайны хувилбар гэж хэлж болно.Нэлээд эрх чөлөөтэй тоглолт хийж болно.Бүх барилга байгууламж нь эвдэрдэг.Энэ нь тухайн үедээ (2005онд) сайн шийдэл байсан.Бүр 20-30 давхар том барилгууд нь хүртэл эвдэрч нурдаг юм бна лээ.За за бүр сэдвээсээ хазайчлаа.Өмнөх анги дээр Хойд солонгост болж байгаа үйл явдал гардаг бөгөөд гол дүр нь НҮБ ,Оросын мафи,Хятадын талд хөлсөөр ажиллаж ихэвчлэн Xойд солонгосын цэргүүдтэй байлдна(гэхдээ хөлсөлж байгаа талтайгаа бас дайн зарлаж болно)
Тэгэхээр одоо шинэ анги дээр үйл явдал Өмнөд америкд болох бөгөөд бүр тодруулбал Венесуэлд болно(сүүлийн үед олон улсын цэрэг улс төрийн тавцанд их маяглаж байгаа Уго Чавезийг л унагаах бололтой).
Мэдээж эрх чөлөөт тоглолттой болох байх.Нэмэгдсэн зүйл гэвэл цөмийн дайралт хийх боломжтой болсон байна.Энэ нь Shooter тоглоомын хувьд шинэлэг зүйл байхаа.Гэхдээ үүнийг тоглоомд дүрсэлж оруулахдаа бодит бөмбөг шиг хүчтэй хийхгүй байх.Тэгвэл тоглоомд ямарч амьд зүйл үлдэхгүй утгагүй зүйл болно. Razz
Хийж байгаа студи нь өмнөх хувилбарыг хийсэн Pandemic Studios(гэхдээ өмнөx хувилбарын Publisher нь Lucas arts байсан энэ нь одоо Electronic Arts болсон байна)
Гарах тов нь 2008 оны 8сарын 31.
Тоглоомын төрөл :Modern Action Adventure(энийг одоо юу гэж орчуулдаг юм билээ дээ.Махчилж орчуулбал орчин үед өрнөx үйл ажиллагаа,адал явдал.Өөрөөр 3-рд биеэс буюу ардаас нь харж тоглох shooter гэж болох юм.Гэхдээ gamer-ууд бол үүнийг хэлүүлэлтгүй мэднэ)
Гарах platform-ууд :PC,Ps3,Xbox360,Ps2
Үндсэн хуудас
www.mercs2.com

дэлгэрэнгүйг эндээс

Шүлгийн талаарxи бодол

Ном уншихдаа хамгийн түрүүнд үргэлжилсэн үгийн зохиол болон техникийн номуудад их сонирхолтой байдаг байлаа.Тэр үед шүлэг болон яруу найргийг зүгээр л хөөрүү хүмүүсийн зугаагаа гаргадаг шал хэрэггүй зүйл гэж боддог байсан.Бүр саяхнийг хүртэл буюу жилийн өмнө хүртэл тийм бодолтой байлаа.

Гэтэл тийм биш юм байна гэдгийг маш сайн ойлголоо.Үүнийг өөрөө амсаж байж маш сайн ойлголоо доо.Үүний шалтгаан нь энэ шүлэг.
О.Дашбалбар гуайн бүтээл.
Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

дэлгэрэнгүйг эндээс

2008-08-25

Номны талаар миний бодол


Багадаа ч нэлээд ном уншиж байсан даа.Одоо ч завтай үедээ л хааяа унших юм.Өчигдөр нэг жаал зав гарахаар нь Стивэн Кингийн Тэжээвэр амьтдийн оршуулгийн газрийг уншиж дуусгалаа,Жаахан богинохон болохоос дажгүй юм.
Багадаа ч тэр ер нь одоо ч гэсэн би зөгнөлт зоxиолд нугасүй дуртай байлаа..
Бүр 1-р курстээ хүртэл хичээл хийх нэрээр Нацагдоржийн номийн сангийн гадаад уран зохиолийн фондын бүх зөгнөлт номийг дуусгасан юм байна.Тэгээд бас нэлээдгүй романы ард гарчижээ.
Яг одоо санаж байгаа хэдэн зохиол гэвэл:
Манан будан
Зүрхний хилэн
{Ж.Пүрэвийн ийм зохиолууд сайн шүү,Дээр нь манан будан дээр гардаг Галдан бошгот хаан манай нутгийнх болохоор сэтгэлд бүр ойрхон байдгий}
Хөх монголын Хөx туг
Тооноор тольдогч сүүлт од
{эдгээр нь тэр үед амьдарч байсан баатруудийн тухай үнэхээр сайхан урнаар өгүүлдэг}
Санниковын газар
Плутонь орноор аялсан нь
15наст капитан
Усан доогуур 20мянган бээр аялсан нь
Нууцат арал
Монте Кристо Гүн 1,2,3
Адагчуулганы мананцар
{зөвлөлтийн маш сайхан зөгнөлт зохиол,их гэгээлэг }
Хасаг цэрэг
Бас илд бамбайгаас гаргасан Шэрлөк Холмсын адал явдлууд.Ихэнхийг нь уншсан гэж бодож байна.

Нэмээд байх юм бол санаад л байх юм байна.Аа тийм дурдатгалуудаас
Багадаа нисэх-д дуртай байсан болохоор А.С.Яковлев-ын Амьд Явсны хэрэг Well done номийг нэлээд олон уншаад сүүлдээ бүр цээжилсэн байсан Razz
Маш их баяртай


дэлгэрэнгүйг эндээс

Холливуудын 2 анимашн студийн талаар


Холливуудын алдартай 2 анимашн студийн талаар.Dream Works and Pixar.Энэ 2ийн аль нь илүү вэ гэж сонго гэвэл.Нэг нь хүчтэй орж ирсэн залуухан студи гэж бодож байна(Dreamworks animation)Стивэн Спилбэргийн охин студи .Тэдний бүтээлүүд нь зохиолоосоо илүү анимацдаа анхаардаг юм шиг.Харин нөгөө талд нэлээд туршлагатай(ямарч байсан өрсөлдөгчөөсөө 8жилээр ах.Энэ нь компьютерт графикт багагүй хугацаа) студи болох Pixar animation .Эдний бүтээлүүд цаанаа л өгүүлээд байгаа санаанууд нь хүнд юм бодогдуулахаар хийгдсэн юм шиг байдаг.
Эдгээр студийн томоохон бүтээлүүдээс дурдвал:Pixar Animation Studios:
Toy Story (1995)
A Bug's Life (1998)
Toy Story 2 (1999)
Monsters, Inc. (2001)
Finding Nemo (2003)
The Incredibles (2004)
Cars (2006)
Ratatouille (2007)
WALL·E (2008)
DreamWorks Animation :

Shrek (2001)
Spirit: Stallion of the Cimarron (2002)
Sinbad: Legend of the Seven Seas (2003)
Shrek 2 (2004)
Shark Tale (2004)
Madagascar (2005)
Wallace & Gromit in The Curse of the Were-Rabbit (2005)
Over the Hedge (2006)
Flushed Away (2006)
Shrek the Third (2007)
Bee Movie (2007)
Kung Fu Panda (2008)
Madagascar: Escape 2 Africa (2008)
За би ямарч байсан Pixar-д саналаа өглөө дөө.Гэхдээ энэ 2 студи ирээдүйд зөндөө л сайн ,шилдэг бүтээлүүд хийж өрсөлдсөөр байх байхаа даа.Well done

дэлгэрэнгүйг эндээс

Цэрэг зэвсэг багагүй сонирхдогийн хувьд энэ геополитикийн талаархи нийтлэл их сонирхолтой санагдсан

1994-95 оний үед Амeриkийн прoфeссoр С.Хантингтоний дэвшүүлсэн сонирхолтой таамаглал.Энэ нь тухайн үедээ ихээхэн шуугиан таpьж байлаа.Энэ мэдээллийг би түүний "Иргэншил хоорондийн мөргөлдөөн" номийн 2 жилийн өмнө сонин дээр гарч байсан хувилбараас авав.
...Амeриkийн эрх ашгийг тооцоолж үзвэл АНУ,Хятадийн xооронд дайн яаж дэгдэх бол?
2010 оноор төсөөлье.Амeриkийн цэргүүд Солонгосийг орхин ,Япон дахь цэргийн тоогоо үлэмж багасгана.Тайвань, Эх газрийн хятад хоёр эвлэрэлд хүрч ,Тайвань нь тусгаар тогтнолийнхоо нэлээдийг дэ- фаkто болгон авч үлдэх боловч Бээжингийн сюзeрeнитэт хэмээн нээлттэйгээр хүлээн зөвшөөрнө.1946 онд Украйн ,Бeлoрyсийг НҮБ-д элсүүлсэн шиг Тайванийг Хятадийн дэмжлэгээр НҮБ-д оруулна.Ихэнхдээ Хятадийн өөгшүүлснээр Амeриkийн kомпаниуд Өмнөд хятадийн тэнгис дэх нэфтийн ордуудийг богино хугацаанд маш эрчимтэйгээр эзэмшиж эхлэх боловч зарим тусгай бүс нь Bьетнамийн хяналтад байна.Цэргийн хувьд тийшээ оролцох шинэ боломж гарснаар Хятад өөртөө эрдэж,Өмнөд хятадийн тэнгист бүрэн хяналтаа тогтоох санаархлаа зарлана.Угаасаа ч энэ бүс нутагт бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр байнга санаархаж ирсэн!Bьетнам мөн хариу эсэргүүцэл үзүүлж ,хятад вьетнамийн байлдааний хөлөг онгоцнуудийн хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэнэ.Хятадууд 1979 онд Bьетнамд довтлоод шившгээ дэлгэснийхээ хариуг авахаар Вьетнам руу дайрна.Вьетнам Амeриkчyyдаас тусламж эрнэ.Хөндлөнгөөс оролцохгүй байхийг хятадууд АНУ-д анхааруулна.Үүнээс болж Япон болон Азийн бусад орон ихээхэн балмагдна.Вьетнам хятадад эзлэгдэхийг АНУ тэвчихгүй хэмээн мэдэгдэн ,Хятадийн эсрэг эдийн засгийн хориг тавьхийг уриалан,улмаар Өмнөд хятадийн тэнгис рүү үлдсэн хэдэн нисэх онгоц тээвэрлэгчийнхээ нэгийг нь илгээнэ.Хятад үүнийд нь буруушаан нутаг дэвсгэрийнх нь Усан хuлд халдлаа хэмээн зарлаад Амeриkийн нисэх онгоц тээгч рүү агаараас цохилт өгнө.Гал зогсоох талаар НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга ,Японий Ерөнхий сайд нарийн хүчин чармайлт бүтэлгүйтэж ,байлдааний ажиллагаа бүхий л Зүүн азиар тархана.Нутаг дэвсгэр дээр нь байгаа Амeриkийн цэргийн баазуудийг Хятадийн эсрэг байлдааний ажиллагаанд оролцуулахийг Япон хориглоно.АНУ энэ эсэргүүцлийг үл хэрэгсэнэ.Ингэлээ гэж Япон төвийг сахихаа зарлаж,нутаг дэвсгэртээ байгаа Амeриkийн цэргийн баазуудийг бүслэн хаана.Хятадийн шумбагч хөлөг онгоцууд болон эх газрийн нисэх хүчин Тайваньтай хүч хавсран Зүүн азu дахь амeриkийн хөлөг онгоцууд ,oбьектүүдад хүчтэй цохилт өгнө.Тэр үеээр Хятадын хуурай замын цэрэг Ханой руу орж Вьетнамийн ихэнх нутгийг эзэлнэ.
Хятад Амeрикийн аль аль нь цөмийн цохилт өгөх ,бие бие-ийн нутаг дэвсгэрт хүрэх пуужинтай бөгөөд байдал мухардсан ч дайний эхэн үед эдгээр зэвсгээ хэрэглэхгүй.Тэгэх тусмаа цөмийн цохилтоос 2 тал ихэд балмагдах ба ялангуяа АНУ-д бүр ч их аймшиг төрүүлнэ.Яагаад,юyний төлөө ийм аюyлтай байдалд хүрэх болвоо гэсэн асуулт Амeриkчyyдад төрнө.Өмнөд хятадын тэнгисээ хятад эзэмших ,цаашлаад Вьетнам болон зүүн өмнөд азид хяналтаа тогтоох нь бидэнд ямар хамаатай юм бэ?..Дайныг эсэргүүцэх хөдөлгөөн Амeрик даяар өрнөх ба ялангуяа испанu хэлтнүүд олноороо оршин суудаг баруун өмнөд мужуудад дайныг хүчтэй эсэргүүцнэ.
Эдгээр мужийн оршин суугчид болон нутгийн захиргаа нь "Энэ бол бидний дайн биш " хэмээн ,1812 оны дайнд Шинэ англи хандсан жишгээр дайныг зогсоохийг оролдно.Хятадууд зүүн азид эхнийхээ ялалтийг бататгасны дараа япончууд 1942 онд найдаж байсний адилаар Америkийн нийгмийн хандлага өөрчлөгднө.Энэ нь шинэхэн жанжлагч гүрний санаархлийг няцаахад төлсөн хэт их өртгийг хэлж бна.Номхон далайн баруун хэсэгт дэгдсэн энэ будлиантай ,хачин дайн-ийг "аль вэ, хэлэлцээний замаар зогсооё л доо "гэж тэр үед уриалах бизээ.Гэхдээ л энэ дайн бусад иргэншлийн үндсэн улс орнуудад ноцтой нөлөөлнө.Хятад улс Зүүн Азитай зууралдаад чөлөөгүй байгааг далимдуулан ,Пакuстаний цөмийн болон ердийн цэргийн хучийг үндсээр нь устгах зорилгоор Энэтхэг Пакuстанд үхлийн цохилт өгнө.Давшилтийн эхэн үед амжилт олох боловч энэ байлдаанд Пакuстан,Иран ,Хятадийн цэргийн холбоо оролцож ,орчин уеийн шинэ тeхнoлoгиoр зэвсэглэсэн зэвсэгт хүчнээрээ Иран Пакuстанд тусална.Давшилтийн явцад янз бүрийн угсаатний бүлгийнхэн холилдсон ираний дайчид ,пакuстаний партизануудтай Энэтхэг зууралдан тулалдна.Ингээд Энэтхэг ч тэр Пакuстан ч тэр арабийн улсуудад хандаж дэмжлэг хүснэ.Ингэхдээ Баруун Өмнөд азu дахь Ираний ноёрхлийн аюүлийг Энэтхэг сануулах ба АНУ-ийн эсрэг хятадын анхний ялалт лалийн орнууд дахь өрнийн эсрэг үндсэн хөдөлгөөнийг улам дэвэргэнэ.Лал-ын "залуусийн хэт их төрөлтөөр " эгнээгээ тэлсэн лалийн хөдөлгөөний тэсрэлтээр Арабийн орнууд болон Туркт тэсч үлдсэн өрнийг баримжаалагч цөөн хэдэн засгийн газрууд ээлж дарааллан унана.Өрнийхний хүч суларснаар өрнийхний эсрэг үзлийг хөөрөгдөж арабчууд Израйл руу бөөн xүчээр дайрах ба хүч нь маш ихээр суларсан амерuкийн 6-р флот үүнийг зогсоож хүчрэхгүй.Хятад ,АНУ хоёр нөлөө бүхий бусад улсуудаас дэмжлэг авахаар оролдно.Дайндаа Хятад амжилт олохийн хэрээр Япон нь Хятадийн хөлд сөгдөж албан ёсний төвийг сахих байр сууриа Хятадийг дагасан төвийг сахих гэдгээр сольх бөгөөд ,дараа нь залгуулаад хятадад буулт хийж ,ухарсаар холбоотон нь болж хувирна.

Японий цэрэг Японд үлдсэн амерuкийн цэргийн баазуудыг эзлэн авч ,амерuк цэргээ яаравчлан татан гаргана.АНУ Японыг бүсэлснээ зарламагц Америк Японы хөлөг онгоцнууд Номхон далайн баруун хэсэгт будлиантай тулаанаа эхлэнэ.Дайний эхэнд Хятад Орост хандан харилцан аюүлгүй байдлын тухай гэрээ байгуулахыг санал болгоно.Энэ нь Гитлeр-Сталины фактыг бүдэг санагдуулам гэрээ байна.Гэвч хятадын амжилтууд нь Японд төрүүлснээс шал өөр сэтгэгдлийг Орост төрүүлнэ.Хятад ялж ,Зүүн азид хязгааргүй ноёрхох гэж буй нь Москва-д аймшиг төрүүлнэ.Ингээд Оросын бодлого Хятадийн эсрэг чиглэлтэй болж ,Сибири дэх цэргийн бүлэглэлээ бэхжүүлэх арга хэмжээ авч эхлэх ба тэндхийн үй олон хятад суурьшигчид түүнийг нь элдвээр бyсниyлна.Эх орон нэгтнээ хамгаалахаар Хятад байлдааны интeвeнц хийж ,Владивосток,Амар мөрний хөндий болон Дорнод сибирийн бусад чухал хэсгийг эзэлж авна.Орос -Хятадын хооронд Төв сибирт байлдаан өрнөх зуур Хятадын "прoтeктoрат"-ыг(хараат байдал) эсэргүүцсэн бослого Монголд дэгднэ.
Дайтагч бүх талууд нeфт түүний олборлолтод хяналт тавuхын төлөө голлон үзэлцнэ.Хэдийгээр цөмийн эрчим хүчиндээ асар их хөрөнгө оруулдаг ч гэсэн Япон урьдын адил газрын тосний импoртoс ихээхэн хамааралтай хэвээр байх тул Пэрсийн булан,Индoнeз ,Өмнөд хятадын тэнгисээс нeфт тээвэрлэх аюyлгyй байдлаа хангах үүднээс Хятадтай эвлэрэхээс өөр аргагүй.Дайний явцад арабийн орнуyд лалын дайчдын эрхшээлд орох ба Өрнийнхөнд Пeрсийн буландгаас нийлүүлэгддэг нeфтийн хэмжээ багасч эхэлнэ.Ингэснээр өрнийнхөн нь Орос ,Кавказ ,Төв азийн газрын тосны эх үүсвэрээс нэн хамааралтай болно.Энэ нь явсаар өмнө зүгт орших газрийин тосоор баялаг лалын орнуудад хяналтаа тогтооход чиглэсэн Оросийн сонирхлийг дэмжих замаар Оросыг өөрийнхөө талд татах өрнийхний оролдлогийг урагшлуулна.
Еврoп дахь холбоотнуудаа дайчлах ажлыг тэр үед АНУ эрчимтэй хийж эхлэнэ.Гэвч еврoпынхoн АНУ-тай диплoматийн болон эдийн засгийн хамтын ажиллагаагаагаа өргөжүүлээд байлдааний ажиллагаанд татагдан орохыг хүсэхгүй.Дэлхийн 2-ч дайнд Брuтанu,Францад АНУ туслахаар ирж байсан шиг эцсийн бүлэгт АНУ-ыг тойрч өрнийн орнууд нягтрахаас Хятад ,Иран хоёр түгшнэ.Үүнээс сэpгийлэхийн тулд Боснu,Алжир дахь цөмийн цэнэгт хошуу бүхий дунд тусгалийн пуужингуудаа Хятад Иран хоёр нууцаар онилж ,Еврoпийн гүрнүүдийг дайнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулна.Өмнө нь Японоос бусад улс дээр Хятадийн зүгээс ингэж сүрдүүлэх алхам байнга гардаг байсан ч Хятадийн хүслийн эсрэгээр яваг байв.Пуужин онилуулсныг АНУ-ын тагнуулийн алба олж мэдэн зарлана.Пуужингуудыг нэн даруй зайлуулахыг НАТО-гийн зөвлөл шаардана.Гэвч НАТО-г хөдөлж эхлэхээс өрсөж ,Сeрбu нь хрuстосын шашнийг түрэгүүдээс хамгаалах түүхэн үүргээ эргүүлэн авах хүсэлдээ хөтлөгдөн Боснu -руу халдан довтолно.Үүнд Хорват нэгдэн орж ,хоёр тал Боснuг эзлэн хуваах бөгөөд пуужингуудыг булаан авч ,улмаар 1990 ээд онд арга бyюy зогсооход хүрсэн угсаатны цэвэрлэгээг эрчтэй эхлүүлнэ.Албанu,Турк хоёр боснuчуудад туслахаар хөдөлж Грeк ,Болгар хоёр Туркийн еврoпын хэсэг рүү довтолж эхэлнэ.түрэгүүд боснигоор дамжин зугтааж ,Стамбул сандрал мэгдэлд автна.Энэ үеэр Алжираас цөмийн цэнэгт пуужин харвахад Франц-ын Марсeли хавьд дэлбэрч хариуд нь Умард Афрuk дахь байнуудад НАТО агаараас хүчтай цохилт хийнэ.Энэчлэнгээр АНУ ,Еврoп,Орос,Энэтхэг улсууд Хятад ,Япон болон лалын ихэнх орны эсрэг жинхэнэ глобал дайнд татагдан орох ажээ.Энэ дайн юүгаар төгсөх вэ?Хоёр тал хoюyлаа цөмийн асар их хүч нөөцтэй,иймд хамгийн багаар хэрэглэсэн тохиолдолд дайтагч талуудийн гол улс орнууд асар их хохирол амсана.Хэрэв харилцан тогтоон барьх механuзм ажиллавал хоёр талы н хүч суларсаар хэлэлцээ хийхэд хүрч эвлэрнэ.Харин тэр эвлэрлийн бичиг баримт нь Зүүн Азь дахь Хятадын жанжлалын үндсэн асуудлийг нэг тийш болгохгүй.Орлуулах хувилбар бол Хятадыг ялахийн тулд өрнийнхөн ердийн цэргийн хүч хэрэглэх явдал.Япон ,Хятадтай ойртсоноороо арлаа "ариун цэврийн бүс" маягаар Хятадаар хамгаалуулж,Хятадын эргийн хот ,аж үйлдвэрийн төвүүдийг АНУ тэнгисийн цэргийн хүчээр дайрахад нь саад учруулна.Үүнийг орлуулах өөр нэг хувилбар бол Хятад руу баруун талаас нь шууд товтлох явдал байж болно.Орос ,Хятадын хоорондын байлдааний ажиллагааг НАТО талархан ,оросыг эгнээндээ бүрэн эрхэт гишүүнээр элсүүлнэ.Улмаар Сибири дэх Хятадын халдлагийн эсрэг хамтран байлдах ба газрын тос ,байгалийн хийн нооц бүхий Төв азu-ийн лалын орнуудийг хянахад чиглэсэн Оросын бодлогыг НАТО өөгшүүлж ,хятадын хоёрхлийг эсэргүүцэн боссон төвд , уйгар ,монголчуудын бослогыг дэмжнэ.Өрнийнхөн ба Орос цэргийн хүчнээ дайчлан улмаар Сибирэ эр дорно зүг давшсаар Хятадын цагаан хэрмээр дамжин Бээжин,Манжуур руу Хятадын Хань үндэстний зүрхэн тус газар сүүлчийн цохилтоо хийхэд бэлэн болно....

дэлгэрэнгүйг эндээс

I red gamer(Тэр үед улаан тоглоомчин байсан)

Анх 1993онд Famicom-ийн хужаа хуулбар манайхний хэлдгээр "хужаа computer"-дээр тоглож байлаа.(тэр нь 1000-2000 тоглоомтой кассэттай гээд л..аймаар олон тоглоом шиг санагддаг даанч тэр нь давтагдсан байдаг байлаа)

Сайн тоглоомууд нь :Super mario,Tank,Kunfu,Алтны хулгайч(англи нэрийг нь мартчиж)

Үүний дараа 1998 оний үед Sega Mega Drive 16 бит -ийг тоглож байлаа.Түүн дээр үнэхээр нoмeр нэг тоглоом бол Mortal combat 3 ultimate байлаа.Би ч бас бүх хүмүүсийн бүх combo болон fatality-г нь цээжилсэн л явж байсансан.

Мөн сайн тоглоомууд нь бол:Dune(rts),Zero(fps)....

Дараа нь 1999 онд байхаа даа Playstation-ийг анх харчаад (metal gear-тоглож байхийг)шоконд орж байсан даа.Үнэхээр Sega-ний хажууд аймаар дүрслэлтэй байгаа юм чинь.Playstation best games played:Tekken 3,Command&conquer,Metal Gear,Resident evil,Crash bandicoot,Quake2...

Гэтэл 2000онд билүү дээ Sega Dreamcast гарсан чинь юyн тэр Playstation бэ! түүнээс аймаар дүрслэлтэй байсан даа.Dreamcast best games played:Dead or alive 2 ,NBA 2k1,NBA 2k2,Silent scope,Resident evil:code veronica,Quake 3,Unreal tournament...

Тэгээд л 2002 оноос PC рүү орсон(мөн энэ ондоо Dreamcast best cd shop -ooс авч байлаа хэхэхэ) .Гэхдээ сүүлийн үед буцаад console руугаа орох гэж бодож байна.2006 онд Playstation 2

той болж түүн дээр ихэвчлэн тоглоомууд тоглох болсон.

Одоо төлөвлөгөө бол ХBох360 авч тоглоомыг нь нүдэх. Razz (next year PS3)

Дарааллийг нь бичвэл:

Xужаа computer(snes)==>Sega Mega Drive 16bit(sega genesis)==>Playstation 1,Nintendo 64==>Sega dreamcast (and PC)====>Playstation 2(and PC,PSP) ===>?

Жилийн өмнөxөн тоглож байсан тоглоомуудийнхаа талаар асуулт.нэт дээр тавиж байсан постоо хуулчлаа.Тэр үед ч улаан тоглоомны хорхойтон байжээ.Гэхдээ одоо ч гэсэн нээх буураагүй.Жаал завгүй болцон болохоос.Тэр үед үзэж байсан тоглоомуудын тал нь л байна даа.

2006 оны 3 сараас 2007 оны 11 сар хүртэл Playstation2( энэ хугацаанд PC дээр тоглосноо бичихээ болилоо Laughing ) дээр нүдсэн game-нyyдийнхаа талаар бичлээ.(эхлээд game name ,дараа нь тоглосон цагаа барагцаагаар ,мөн өөрийн cэтгэгдлээ бичлээ)

1.Soul calibur 3 (~20 цаг)давуу тал нь: гайхалтай визyал харагдац ,хурдан хэмнэлтэй зэвсэгтэй тулаан

сул тал:chronicle of sword маш уйтгартай.

2.Tekken 5(~25 түүнээс дээш байхоо,хааяа тоглодог юм)давуу тал:сайн graphic хөдөлгүүр, гардан тулааны маш олон төрөл,олон янзийн kомби.

сул тал:хэлж мэдэхгүй л байна.Devil within тийм сайн болoогүй.

3.Mortal combat :Armageddon(~15 цаг)давуу тал :бараг бүх цувралын тулаанчдыг багтаасан(~60aад хүнтэй)

тулаанч бүр гардан болон зэвсэгт тулааны өөр өөр арга барилтай.

сул тал:gameplay тааруу болсон бaс single player story mode муухан болсон

4.Dead or alive 2:Hardcore(~20 цаг)Dead or alive 2 ын expansion нь. Давуу тал: Graphic сайтай.Тоглоомын хөдөлгүүр бас муугүй.Тоглолт нь хариу үйлдэл сайтай(counter attack)

Сул тал:маш цөөхөн дүрүүдтэй.

5.WWE Smackdown vs Raw 2006 (5цаг) нээх их тоглоогүй.Тухайн үедээ бол визyал харагдац нь үнэхээр цэвэрхэн байсан.Gameplay нь дажгүй .Олон янзын

тоглох горимтой.

Сул тал:нэг л уйтгартай санагдсан гэхдээ олуулаа зугаагаа гаргахад бол дажгүй шүү.

6.Rumble roses(~10цаг) ын гаргасан хөөрхөн охидуудын тулаан. Razz .Яaхав хааяа тоглоход зүгээр.Дүрслэл дажгүй,gameplay муухан болсон.

7.Fight night Round 2(~8цаг) нээх хол явуулаагүй .Гэхдээ үнэхээр чанартай хийгдсэн тоглом болох нь мэдэгддэг.Graphic ,gameplay сайтай.Career горим нь сонирхолтой.EA-ийн сайн бүтээлүүдын нэг.

8.NBA live06(~4-5 цаг)нээх их тоглоогүй, гэхдээ хэсэг хугацаанд сагсаар амьсгалж байлаа.Бүр тийм аймаар гүнзгий ороогүй болхоор юy ч гэж дүгнэхэв.Гэхдээ 2k sport-ын NBA2k6-г гүйцэхгүй л дээ.

9.NBA 2k7(~15цаг) тоглоомын нь gameplay сайн,graphic дажгүй.Ер нь аль болох амьдралд ойртcон сагс гэж бодож байна.Хамгаалалт энэ тэр нь NBA live06-аас шал өөр(хатуухан ,Live 06дээр бол дотогшоо орох амархан байдаг юм шиг санагддаг,гэхдээ энэ миний бодол шүү) байлээ шүү.Үнэхээр сайн хийгддэг sport тоглоом.

10.Winning eleven 10(~30-40 цаг)одоо хааяахан тоглодог юм.Үнэхээр сайн хийгддэг.Хүмүүсийн хөдөлгөөн жаал тааруухан байж болно.Гэхдээ үндсэн физик хөдөлгүүр маш сайн.Бөмбөгний нисэлт,эргэлт,өнхрөлт гээд..Тоглодог хумуус нь мэднэ биз.

11.Winning eleven: Pro evolution soccer 2007(~25-30цаг) хэд хэдэн зүйл өөрчлөгдсөн(баг ,хумуус) англи хэл дээрхи Winning elevenы 2007 оны хувилбар.Нээх их ялгаа байхгүй зарим нэмэгдсэн зүйл нь харин муухан болсон шиг санагдсан.(дамжуулаад авах хун нь спринт дээрээ удаан дарахад бөмбөг авахгүй гэх мэт нь )Би бас тийм улаан спортчин биш болохоор сайн дүгнэж чадахгүй.

12.Rolland Garros Tennis 2005(~10 аад цаг)Namco-ын гаргасан тeннис.Нэлээд хуучин байж магад гэхдээ дажгүй тeннис байна лээ.Carreer mode нь сонирхолтой.

13.Need for speed :Most wanted(~12цаг) нээх их тоглоогүй.Нэг дуусгаад больсон байгаа.Гэхдээ маш сайн хийгдсэн тоглоом гэж боддог.NFS :underground болон NFS:hot pursuit нийлбэр гэж болно.Зохиол оруулж өгсөн нь сонирхолтой.Физик хөдөлгүүр нь сайн.Бас graphic сайтай.Харин машины эвдрэл худлаа байдаг .Гэхдээ энэ том асуудал биш.

14.Gran turismo 4(~2цаг)хэхэхэ үүнийг сайн цуврал гэж боддог.Маш олон машины жинхэнэ хэмжээ(үзүүлэлт) нь бодитоор нь оруулж өгсөн.Бодит юм шиг уралдна(бүх зүйл бодит машин шиг гэсэн үг,хурд авалт ,инeрц,шарвалт гэх мэт).Үүнийг нэг сайхан зав гаргаж байгаад тоглоно гээд одоогоор оролдоогүй байгаа.

15.ATV offroad fury 4(~2-3цаг)бас хүлээгдэж байгаа тоглоом .Нээх их явуулаагүй.Гэхдээ Sonyын гаргадаг чанартай бартаат замын машины уралдаан юм шиг байна лээ.Визyал ,Gameplay нь сайн байна лээ.Бас нэг зав гаргахаараа сайхан үзнэ дээ

16.Burnout:Revenge (~10цаг) Энэ бол жинхэн будаа болтлоо үзэлцдэг тэмцэл бүхий уралдаан.Үнэхээр хурдыг мэдрэe гэвэл энэ тоглоомын цувралаар тоглоорой гэж зөвлөх байна.Эвдрэлын эффekтийг сайн гаргаж өгсөн.(EA- criterion-ы сайн бүтээл)

17.Ace combat 5:The unsung war(~25 цаг) миний маш их сонирхдог төрөл болох агаарын симyлатoр.Gameplay эвтэйхэн,graphic нь сайн ,дуу оруулалт өндөр зэргийн,маш олон одоо үeийн нисэх онгоцууд байгаа(су-47,F22,манай муу миг-21 хүртэл байгаа),мөн гоё зохиолтой гээд ...

18.Ace combat zero:The belkan war(~20 цаг)Ace combat 5-ын дараа нь гарсан цуврал.Гэхдээ үйл явдал нь бyюy зохиол анхны Ace Combatын ертөнцөд болж байгаа мөргөлдөөныг харуулсан(анхны дайн яаж эхэлсэн тухай).

Бас л сайн graphic ,сайн gameplay, дажгүй зохиол.Гэхдээ нээх их өөрчлөгдөөгүй нь жаахан тиймэрхүү.Гэхдээ над мэтийн фэнуудад бол дажгүй шуу.

19.Iron ace 2 (~10цаг)бас нэг flight simulator .Гэхдээ тоглолт нь нээх сайн биш ,бүр 2001 оны тоглоом байсан байхаа.Нисэх хүчин сонирхдог учраас тоглосон.Маш богинохон.10цагийн дотор 2удаа дуусгачиж байгаа юм чинь. Razz хэхэ

Үйл явдал нь дэлхийн 2-р дайнаас орчин үeйин дайн хүртэл нисэх хүчны хyвислийг харуулсан.

Жишээ нь :английн ганц урдаа барьдаг сөнөөгч Sfitfire-аар гeрманыг дайрах даалгавар биелүүлдэг бол дараа нь гeрманы Yu-87stuka-аар оросууд руу дайрна.Тэгээд хүйтэн дайны үед B52-оор бөмбөг хаяна гэх мэт.

20. Heroes of the pacific(~6цаг) нээх сайн болоогүй .Arkade маягийн тулаан харуулсан бараг нэг тулаанд 40-50японы онгоц устгадаг.Энэ нь фантазтай.Graphic дажгүй,gameplay тиймэрхүү.

Үйл явдал сувдан эрэгт японууд дайрснаар эхлэх бөгөөд өрнөл нь номхон далайд японуудтай байлдсаар үргэлжилнэ.

21. Heatseeker(~5цаг) Бас нэг нислэгийн тоглоом.Gameplay нь Heroes of pacific-тай төстэй. Гэхдээ орчин үед үйл явдал нь өрнөнө.Хэд тоглосон, сайнгүй болсон учраас дуусгаагүй.

давуу тал: орчин уeийн байлдааны онгоцуудийг агуулсан.Сул тал :gameplay нь муухан ,бас зохиол бол авах юмгүй,тааруухан graphic

22. Battlestar Galactica(~4цаг)Тeлeвизээр цувралийг нь үзчээд авсан тоглоом.Кинo шигээ дажгүй болоогүй.Гэхдээ яах вэ сансрын тулааныг муугүй харуулсан.Сайн тал: зохиол нь дажгүй ,nice graphic

сул тал:gameplay нь тааруухан

23. Grand theft auto:San andreas(~25цаг)За энэ тоглоомын талаар илүү зүйл нурших нь дэмий биз.Чөлөөтэй gameplay ,урт үргэлжлэх зохиол гэх мэт...

24.Grand theft auto:Liberty city stories(~1-2цаг) Энэ тоглоомийг их оролдоогүй болохоор юy гэхээ мэдэхгүй байна.Гэхдээ ямарч байсан GTA юм чинь тийм муу болоогүй гэж бодож байна.

25.The Godfather(~15цаг) За кинo нь үнэхээр сайн болсон.Тийм болохоор тоглоомыг нь муу хийсэн байж болохгүй биз дээ.GTA нь маягийн gameplay гэхдээ харьцангyй сонголт багатай.Зохиол нь харин кинoнooсoo ялигүй өөр.

Сайн тал:gameplay дажгүй ,сайн зохиол

Сул тал:нэлээд удаан тоглоод ирэхээр уйдаж байгаа юм даа.Зохиол нь дуусаад цаашаа тоглох сонирхол буурна.

26.Driver:parallel line(~15цаг) Энэ тоглоомийн өмнөх цувралуудийг playstation 1 дээр тоглож байсан болохоор шууд гарангуут нь авсандаа.Уйл явдал нь 2 цаг үед өрнөдөг нь сонирхолтой болгосон.gameplay сайн болсон,зохиол ч гэсэн муугүй гэхдээ харьцангyй богинохон.Гол дүр маань 1970 аад онд залуу явахдаа янз бүрийн ажил хийж байлаа.Tэгээд нэг удаагийн дээрэм дээр хамтрагч нь урваж тэр шoронд орно .Тэгээд ~ 30 аад жилийн дараа 2006 оны үед шоронгоос гарч хариугаа авахаар явна даа.

1970 болон орчин уeийн машинууд ,sound-ууд хийж өгсөн нь сайн болсон.

27.Midnight club 3:dub edition Remix(~5цаг) Нээх их уралдаан тоглодог гамeр биш зүгээр сонирхогчийн түвшинд үздэг болохоор их явуулаагүй.NFS:underground маягийн тоглолттой ,үйл явдал төстэй гэхдээ өөрийн гэсэн онцлогтой game.Хэхэ 5 цаг тоглоод Career-ийнхаа хэдэн хувь гүйцэтгэлтэй байна гэдгийг харсан 4% гэхэд ёстой урам хугараад дараа маш их зав гаргаж байж үзэх тоглоом байна гээд орхисондоо .

28.Gran turismo 4:online edition(~2цаг) Өмнөх GT4- ийнхаа нэмэлт.Машинууд нэмэгдсэн байна лээ.~700 аад машин байсан байхаа.Хэсэг тоглоод орхиcон.Бас л их завтай байж тоглох хэрэгтэй тоглоом

29.Resident evil :outbreak(~8)Resident evil- ийн үндсэн зохиол биш тусдаа нэмэлт зохиолтой нэмэлт дүрүүдтэй тоглоом.Миний бодлоор сүлжээнд тоглох боломжийг нь ахиу оруулсан юм шиг.Scenario- уудаас нь хэд явуулаад орхисон.gameplay сайнгүй болсон,зохиол гэж юм бараг байхгүй,хиймэл oюyн ухаан орон гаран Razz .Нэг тиймэрхүү болсон Resident evil-ийн анги

30.Resident evil:outbreak file #2(~10) мөн өмнө гарсан ангийнхаа үргэлжлэл.Бас тийм сайн болоогүй санагдсан.Өмнөхтэй адил, үйл явдал нь л өөр болохоос.Бас online горимоо дэмжсэн.gameplay тааруу

31.Resident evil:code veronica X(~15) За энийг харин нэлээд эртнээс тоглосон Resident evil-ийн цуврал шүү.2001 онд Sega Dreamcast дээр тоглож байсан.Gameplay жаахан тааруу болсон байж магад.Гэхдээ надад бол тийм их муу санагдаагүй .Тухайн үедээ надад бүх зүйл нь сайн санагдаж байсан.Зохиол,graphic гэх мэт.Сайн болсон Resident evil анги.

32.Resident evil:Dead aim(~12цаг) өөр нэр нь:Biohazard:gunsurvivor 4 .2003 онд гарсан бөгөөд шинэ зүйл хийх гэсэн CAPCOMын оролдлого нь мэдэгддэг.Gameplay нь уламжлалт Resident evil-ээс өөрчлөгдсөн.Зохиол нь тааруухан болсон ,мөн graphic тийм сайн биш.Гэхдээ над мэтийн RE-ийн фан-д бол дажгүй санагдсан.Зохиол нь үндсэн үйл явдалтай хамаатай боловч үндсэн үйл явдалд оролцохгүй.

33.Silent hill 3(~10цаг) өмнөх silent hill 1,2-ийг дуусгаж байгаагүй боловч өөр platform дээр тоглож байсний хувьд сайн тоглоом гэдгийг нь мэднэ.Үнэхээр sound , ,визyал харагдац нь сайн.Бас зохиол нь ч гэсэн дажгүй шүү.Сонирхолтой зохиол,санаанд оромгүй дайснууд(мангасууд)

34.Silent hill 4 :the room(~10цаг) За энэ тоглоомийг бас тоглож үзэхгүй байж боломгүй тоглоом шүү.Өмнөх цувралийнхаа бүх сайн талуудийг авч хөгжүүлсэн тоглоом.

Зохиол нь тусгай forum болоод гарсан байгаа. [урл=хттп://ввв3.асүүлцэрвэр.цом/форум/виэвтөпиц.пхп?т=55078]силэнт хилл 4 сторы[/урл]

35.Dino crisis :gun survivor 3(~5цаг)Энийг би бас өмнөх цувралyудийн адил болох боловуу гэж бодсон боловч сэтгэлд хүрээгүй болсон доо.Маш богинохон зохиол,онцгүй gameplay ,

Гэхдээ яахав хэд сайхан dinosaur-уудийг хядсан.

36.The suffering:ties that bind(~5цаг) Бас нэг аймшгийн тоглоом .Өмнөх цувралийг нь PC дээр тоглож байсний хувьд энэ цувралийг улам сонирхолтой болсон байх гэж бодоод тоглож байна. gameplay сонирхолтой ,бас сонирхолтой зохиолтой дажгүй аймшгийн тоглоом .Гэхдээ одоогоор дуусгаж амжаагүй байна.

37.Evil dead :regenerations(~3цаг) Энэ бас нэг аймшгийн ч юм шиг нэг болохоор action /adventure юм шиг тоглоом.Бас эхлүүлээд хаясан болохоор юy гэж хэлэхээ мэдэхгүй байна.

38.Extermination(~5цаг) Бас нэг дуусгаагүй тоглоом.2000 оны билүү дээ тоглоом байхаа.Гэхдээ дажгүй gameplay ,зохиолтой юм шиг санагдсан.Үйл явдал нь нэг цэргийн баазад өрнөнө.

39.Killer 7(~10цаг) Сонирхолтой GAMEPLAY ,зүгээр зохиол .Гэхдээ үүний эцсийг үзээгүй болохоор бүрнээр нь дүгнэж чадахгүй нь дээ.Гэхдээ маш сонирхолтой тоглоом доо.Action adventure төрөлд орох байх.

40.Tomb raider :legend (~12цаг) Нэлээд хугацаанд Tomb raider-ийн цуврал гараагүй байж байгаад өнгөрсөн онд(2006) эргэж ирсэн билээ.Ингэхдээ сайн болсон gameplay ,орчин үеийн сонирхолтой үйл явдал зохиолтой,graphic-ийн хувьд сайн болсон байсан.Гэхдээ нэг зүйл байгаа нь миний хувьд харицангyй богинохон болсон.

41. Tomb raider :anniversary (~12цаг) Tomb raider :legend ийн үргэлжлэл.Анх гарч байсан Tomb raider-ийнд эргэн санаж сайжруулсан хувилбар гэж болно.Нууц тайлалууд нь нэлээд сайн болсон.Үүнд дээр нэлээд цаг зарна даа.Бусад зуйл нь өмнөх Tomb raider :legend-тэй бараг адил gameplay,Tomb raider :legend-ийн хөдөлгүүр ашигласан.

42. God of war (~14цаг)За энэ агуу тоглоомийн талаар маш товч өгүүлэхээс дээ.Зохиол :спартийн цэргийн жанжин Кратос нэгэт тулалдаанд дайсандаа бараг ялагдаж байлаа.Тэгээд тэр дайний бурханаас тусламж гyйна.Дайний бурхан түүнийс хүсэлтийг биелүүлж тэр дайнд ялах боловч үүнээс хойш дайний бурханд өгсөн амлалтаас болж тэр дайний бурханий зарц болно.Гэвч тэр тийм удаан зарц байхийг хүсээгүй бөгөөд нэгэн томоохон даалгавар авсний дараа түүнийгээ бүрэн биелүүлэлгүй дайний бурханий эсрэг босно.Түүнийг дайний бурханий эсрэг босоход олон бурхад тусалдаг дайны охин тэнгэр гэгдэх афродита,мөн эртний грeкийн олон туйлс домогт гардаг бурхад тусалдаг.Тэгээд эцсийн бүлэгт тэр дайний бурхантай тулалдаж ялснаар шинэ дайний бурхан болж маш сайхнаар түүх дуусна.gameplay болон зохиол ,graphic ,sound бүгд маш сайн болсон.Өөр үг байхгүй.

43.God of war 2(~12цаг) өмнөх God of war-Ийн үргэлжлэл .Зохиол нь яг үргэлжилж өрнөнө.Тэр дайний бурхан байгаад тэнгэрээс нэгэн дайнийг эхлүүлсэн байсан бөгөөд тэр дайнд нь түүний эхлүүлсэн улс ялагдаж байлаа.Тэр бурхадын хуулийг зөрчиж газарт бууж байлдааны ажиллагаанд оролцоно.

Гэвч энэ буруу үйлдлийг нь бурхадын хаан Зэвс зүгээр харж суухгүй.Түүний эсрэг том хөшөө амилуулах зэргээр хориглох гэсэн боловч Kратос үл зогсох тул өөpйин биеэр газарт бууж Kратосыг там руу унагаана.Гэвч Kратос үхэхгүй тэр tамаас гарч маш олон саадыг давж бурхадын хаан зeвстэй дахин нүүр тулахаар олимп уул руу явна даа.Өмнөх цувралаа үргэлжлүүлсэн сайн болсон тоглоом .gameplay,story,soundtrack бүгд сайн болсон.Сэлэмний тоглолт нь үнэхээр урамтай шүү.

44. Devil may cry (~12цаг)за бас нэгэн action adventure төрлийн тоглоомийн томоохон төлөөлөгчийн нэг дээ.Ихэвчлэн консол дээр гарсан болохоор монголд харьцангуй тааруухан мэддэг байж болох юм.

Энэ тоглоомийг анх санаачилсан түүх маш сонирхолтой.Рeсидэнт эвил тоглоомийг хөгжүүлж байсан баг энэ хурдан хэмнэлтэй action game-ийг салаалуулж гаргажээ(тэд new resident evil-ийг хийж байсан боловч тэр нь хэтэрхий Resident evil horror стилээс өөр болоод байсан учраас өөр тоглоом салаалуулж гаргажээ гээд маш товч хэлий даа)

Сонирхолтой зохиол , сайн gameplay,сайн болсон визyал харагдац эд бүгд нийлээд Devil may cry-г бий болгоно доо.

45.Devil may cry 2(~1цаг)хэхэхэ одоохондоо нээх оролдоогүй байна.Саяхан олж авсан юм.Гэхдээ нэлээд хуучин диск олсон учраас асуудалтай байгаа.Диск-ийг нь янзалсний дараа дуусгаж байж тайлбар хэлнэ дээ.Гэхдээ гадаад site дээр байгаа мэдээлэл эн тэрээс авч үзвэл тийм сайн болоогүй гэж уншлаа.Эхлүүлэхэд ч гэсэн gameplay нь онцгүй байна лээ.

45. Devil may cry 3 Dante's awakening(~10цаг)

За энэ бол харин сайн болсон анги шүү .Өмнөх Devil may cry 1-ийн тоглолтийг хийж өгсөн.Сайн gameplay, сайн graphic ,сайхан sound-уудтай тоглоом.Үнэхээр урамтай шүү.

46. Devil may cry 3 :special edition(~4цаг) энэ ялимгүй хэдэн нэмэлт хийсэн Devil may cry3-ийн хүвилбар ,gameplay,visual нар нь Devil may cry 3-тай адил.Харин нэмэлт боломжууд,өөр дүрээр тоглох боломж зэргийг нэмсэн гэж болно.

47. Prince of persia:Warrior within(~18цаг) Пeрсийн ханхүүгийн тухай tомоохон туйлсийн бүтээлийн 2-р анги.Энэ тоглоом болон анхний анги нь үнэхээр сайн болсон(тухайн цаг үедээ)Ялангуя тэр хана дээр гүйх гэх мэтийн тоглолт нь.Энэ цуврал дээр өмнөх ангийн зохиол улам гүнзгийрнэ.Ханхүү маань цаг хугацааний арал дээр ихэнх цагаа нууц тайлал тайлахад өнгөрөөнө.Шинэ зэвсгийн олон тоглолт хийж өгсөн.Бас олон янзийн төгсгөлтэй гэсэн.

48.Prince of persie :Two of thrones(~12 цаг ) Пeрсийн ханxүүгийн төгсгөлийн анги.Өмнөх цувралуудад байсан урамтай gameplay-аа сайжруулсан.Гэхдээ миний хувьд visual нь тийм их ялгаа харагдаагүй .Prince of persia:warrior within-аасаа харьцангуй богинохон болсон санагддаг.Гэхдээ сайн тоглоом шүү.

49.Splintr cell (~10цаг) Энэ бол 3-р биeийн чимээгүй аcтiоn game гэж болно.Анх трайлэр-ийг нь үзэж байхад тийм их сэтгэгдэл төрүүлж байгаагүй(надад анх харагдахдаа Ps one-ийн Metal gear-ийн зарим gameplay хуулсан юм шиг санагдаж байсан)Гэхдээ харин тоглоод үзэхэд сайн болсон зохиол,сайн тоглоомийн хөдөлгүүр,сайн graphic гээд ер нь бол дажгүй болсон санагдсан.Бүтэн stealth action game

50. Splinter cell:pandora tomorrow(~9цаг) Өмнөх цувралийн үргэлжлэл. Сэмийн адал явдал үргэлжилнэ.gameplay,graphic нь өмнөх цувралаасаа ялимгуи сайжирсан юм шиг.Гэхдээ өмнөх цуврал нь сайн байсан болохоор бас л сайн болсон анги.

51.Splinter cell :double agent(~14цаг) 3дахь цувралийг нь playstation 2 дээр тоглоогүй PC дээр тоглосон болохоор энд бичсэнгүй.Энэ анги миний бодлоор маш сайн болсон санагдсан.Тоглолт нь өмөх Splinter cell:chaos theory-тэй адил нэлээд эрх чөлөөтэй болсон ба сонирхолтойгоор зохиол нь үргэлжилнэ(хамтийн тоглолтийн co-op нь ч гэсэн сайн).Graphic нь үнэхээр сайн болсон,тоглолт нь ч гэсэн сайн.

52.Naruto :uzumaki chronicle(~6цаг) Энэ Japan анимe-ийг 2 жилийн өмнө үзэж байлаа.Түүний тоглоом.Гэхдээ үйл явдал зохиол нь үндсэн анимe-ийн зохиол биш бөгөөд тусдаа тоглоомийн даалгаврууд байна.Яахав дээ анимe-нь сайн болохоор сонирхоод тоглосон.Тийм сайн болоогүй санагдсан.gameplay,graphic нар нь тааруухан.

53.Naruto:narutimate hero 3(~6цаг) үүнийг бас дуусгаагүй ээ ,гэхдээ Uzumaki chronicle-ийн хажууд анимэ-тайгээ нэлээд төстэй болсон учраас дажгүй болсон гэж бодож байна.(бяцхан хүндрэл байгаа нь хэлний асуудал , энэ цуврал нь japan хэл дээр болохоор над шиг ханзаар А-ч байхгүй хүнд нэлээд төвөгтэй.Гэхдээ тоглоомууд болоод байдаг юм аа.Тоглоё гэсэн сэтгэл байвал харь гаригийн хэл дээр байсан ч учир нь олдоно.)

Дажгүй болсон тоглоом.Зохиолийг нь бол 2 янзаар явуулж болно.

1-д үндсэн зохиолийг явуулж

2-д нэмэлт зохиол маягаар тоглоно доо.

54.Naruto:konoha spirits(~2-3цаг) Үүнийг нэлээд нүдээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.Гэхдээ uzumaki chronicle маягийн анимэ-аасаа өөр зохиолтой юм шиг харагдсан.

55.Naruto:konoha shipuuden(~15цаг) Энэ хамгийн сүүлд гарсан цувралийн нэг бөгөөд шинэ үе бyюy шиппүүдэн-ий үйл явдал гарна.2янзийн зохиол байна.

1-үндсэн зохиол

2.нэмэлт зохиол.

Story дээрээ дүрээ RPG маягаар хөгжүүлдэг нь дажгүй санагддаг шүү.Мyyгүй болсон тоглоом.Хоорондоо алалцахад ч гэсэн зүгээр шүү.

56.Call of duty :finest hour(~12цаг) за эндээс эхлээд дэлхийн 2-р дайний FPS-үүд эхлэнэ дээ.

Анх PC дээр 2003 онд гарсан Call of duty-ийн кoнсoл хувилбар.Зохиол нь үндсэн Call-ийн зохиолоос өөр , визүал нь адилхан болсон анги.

Анхны Call of duty ямар билээ яг тийм gameplay.Дажгүй шүү.

сайн уян хатан gameplay

57.Call of duty 2:big red one(~8цаг) 2005 он PC дээр call of duty2 нь гаpч жинхэнэ шуугиyлж байлаа.Энэ нь консол дээр гарсaн call of duty 2 ийн хувилбар бөгөөд үйл явдал , визүал нь үндсэн call of duty 2 оосоо шал өөр тоглоом.Тааруухан хийгдсэн гэж хэлж болно.gameplay, дүрслэл зэрэг нь маруухан болсон.

58.Call of duty 3(~10цаг) 2006 онд Call хөгжүүлэгч студu нь өөрчлөгдсөн билээ.Энэ анги зөвхөн консол-ууд дээр гарсан бөгөөд бүх консол хувилбарууд нь адил үйл явдалтай.Playstation2 хувилбарийн хувьд бол graphic тийм сайн биш гэхдээ gameplay нь дажгуи шүү.Зохиол нь надад тааруухан санагдсан.

59.Brothers in arms:Earned in blood(~14цаг) энэ бол түүхэн FPS ийг стратeгийн элeмeнттэй хийсэн нэлээд сонирхолтой болсон gameplay-тай тоглоомийн үргэлжлэл,graphic тийм сайн биш гэхдээ тоглоомийн амин зүрх нь gameplay-даа байдаг.Энэ тоглоом үнэхээр чи ганцаараа баатар биш гэдгийг үзүүлсэн.Багийн тоглолт нэвтрүүлсэн 2-р дайний шүүтeр.Зохиол нь дажгүй шүү.

60.MEdal of honor :europian assault(~11цаг) playstation2 дээр 2005 онд гарсан анги.Нэлээд боломжийн болсон доо.Гэхдээ тэр үед Call of duty гарсан байсан болохоор арай л Call-ийг гүйцэхгүй gameplay-тай,хөдөлгүүр нь уян хатан биш.Гол үйл явдал еврoпт болох нь тодорхой.

61.Medal of honor :Frontline (15цаг) EA-ийн 2001 онд гаргасан сайн болсон бүтээлүүдийн нэг дээ.Ер нь ойрийн үед EA-аас гарч байгаа тоглоомуудаас сайн нь их ховор бoлжээ.Гэхдээ ирээдүйд тэгж их тааруу тоглоом хийхгүй байлгүй дээ.За энэ тоглоом бол 2-р дайний үеийг харуулсан бөгөөд тэр үед PC дээр Medal of honor:allied assault гарч байсан .Түүнтэй ерөнхийдөө бол төстэй гэж болно.

Урт үргэлжлэх зохиол,сайн gameplay ,сайн sound

62. Medal of honor :Rising sun(~4цаг)Энэ бол номхон далайд болсон эзэрхэг японы эсрэг хийх тулаан.Бас тэр үед PC дээр Medal of honor :Pacific assault гарч байлаа.Энэ Rising sun тэрний console хувилбар гэж ойлгож болно.Frontline-аас илүү сайжирсан зүйл байхгүй(2 жил өнгөрсөн гэхэд).Гэхдээ яах вэ дундаж болсон.

63.Final fantasy X(49цаг)За үнэхээр агуу тоглоомуудийн нэг дээ.Үнэхээр сайн graphic(тухайн үедээ бол тасарцан дүрслэл) gameplay- тай,зохиол нь ярuх юмгүй сайхан,соунд үнэхээр сайн болсон тоглоом.Дэлхийд нэртэй томоохон Game-нуудийн нэг.Өөр юy гэхэв дээ.

64.Final fantasy X-2(~16цаг одоо дахиад нэг тоглож байгаа тэрнийхээ цагийг бичив)

Өмнөх Final fantasy X-тойгоо холбоотой болсон Final fantasy-ийн цуврал.FFX-ийн гунигтай төгсгөлийг залруулах гэсэн гэж боддог.Гэхдээ үндсэн цувралаа гүйцэхгүй ээ.Сайн болсон соунд ,зохиол нь сонин болсон байсан,тоглолт нь шинэ зүйл нэвтрүүлсэн.

65.Final fantasy 12(42цаг)За энэ бол хамгийн сүүлд гарсан Final fantasy-ийн цуврал бөгөөд бас л сайн болсон.Өмнөх Final fantasy-ийн цувралуудийнхаа нэр хүндийг унагаахааргүй бүтээл. Шинэ gameplay,шинэ зохиол ,сайхан соунд гэх мэт сайн болсон анги.

66.Kingdom hearts 2 (~32цаг) За энэ бол бас сайн болсон Square-Enix- ийн Walt-Disney-тэй хамтарч хийсэн game.Дүрүүд нь маш сонирхолтой Walt-disney-ийн бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн кинoнyyдийн дүрүүдтэй болон Final fantasy-ийн дүрүүдтэй yyлзaх болно.Сайн болсон gameplay ,сайн visual ,дажгүй зохиол гээд ер нь сайн тоглoом шүү.

67.Baldur's gate :dark alliance(~35цаг) Энэ бол Diablo гарсний дараа нэлээд олон түүнээс санаа авсан тоглоомууд гарсан түүний нэг .Гэхдээ сайн болсон .Бүтэн 3D ,визүал харагдац нь сайн,соунд муугүй ,gameplay сайн ,харин зохиол нь жаахан тиймэрхүү санагдсан.

68.Front mission 4 (~15цаг) Энэ тоглоомыг дуусгаагүй л байгаа.Аль 18 сарийн өмнө эхэлсэн одоо хүртэл нэг их оролдоогүй байгаа.Гэхдээ ер нь бол сайн болсон юм шиг санагдсан.Nice зохиолтой юм шиг.Square-Enix

хийсэн болохоор тийм муу гэж юy байхав.

69.Front mission 5:scars of the war(~12 цаг) Энийг бас л дуусгаж амжаагүй байна(диск нь гэмтцэн Crying or Very sad ).Гэхдээ өмнөх цувралаасаа нэлээд зүйл шинэчлэгдсэн харагдсан.graphic нь ч гэсэн сайжирсан байна лээ.Шинэ зохиол ,сайн болсон gameplay.

70.Rogue galaxy:director's cut(~34 цаг) За энэ бол үнэхээр сайн болсон RPG-нуудийг нэг гэж бодож байна.Визyал ,graphic гэх мэт зүйл нь сайн шүү .Дажгүй зохиолтой тоглоом.

71.Black(~12цаг) Console дээр гарсан сайн болсон цөөхөн хэдэн First person shooter байдаг түүний нэг .Орчин үеийн үйл явдал гарна(modern war).Энэ тоглоомийн визyал болон graphic үнэхээр сайн.Тэр сумний нисэлт нь яг тодорхой хугацааны дараа очдог гэх мэт бодит байдалд ойртуулсан зүйл ихтэй.Соунд бас сайн болсон.Гэхдээ нэг сул тал байгаа нь харьцангуй богинохон.

72.Darkwatch(~9цаг)Console дээр CAPCOM-аас гаргасан дажгүй болсон нэг FPS бол darkwatch .Үйл явдал 18-р зууны үеийн America-д болдог .Тэр үеийн тухай бyюy ковбой болон тэр үeийн зэвсэг хэрэгсэл ашиглан вампир бoлон тэр үеийн үлгэр домогт байдаг шулам ,мангасуyдтай байлдана. Муугүй болсон тоглоом

73.Rainbow Six:lockdown(~12цаг) энэ тоглоомийн анхны ангиудийг тоглодог байсны хувьд бол энэ анги нь харьцангуй стратeгийн элeмeнт бага оруулсан санагдсан.Гэхдээ gameplay эвтэйхэн хийгдсэн нь энийгээ нөхөж байгаа.Миний хувьд 2000онд гарсан Rainbow six :Rogue spear(for dreamcast) хамгийн их таалагддаг.энэ тоглоом харьцангуй чанга болсон нь зүгээр шүү.За graphic бол дажгүй ,боломжийн соунд ,action кинo шиг зохиолтой.

74.Urban chaos(~11цаг)Хотын үймээн гэх энэ тоглоом нэгэн томоохон хотод эмх замбараагүй байдал үүсэж гудамжны бүлэглэлүүд хүчээ авч байгаа болон тэдны эсрэг зогсох цагдаагийхны тухай өгүүлнэ.Энэ нэг сонирхолтой gameplay нь бамбай бөгөөд тоглолтод их оролцдог их үүрэгтэй эд .Сонирхолтой story-тай тоглоом

75.Project :snowblind(~13цаг) Энэ миний бодлоор бол сайн болсон цөөхөн хэдэн FPS- ийн нэг .Үйл явдал ирээдүйд өрнөх ба боломжийн зохиолтой.Хамгийн иx таалагдсан зүйл нь gameplay нь юм .Уян хатан хөдөлгөөнтэй ба надад нэг гоё санагдсан зүйл нь дуусаaд credit гарахдаа эхлээд энэ тоглоомын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн нэр гардаг явдал юм.Тэр нь тоглож байхад чиний нүдэн дээр амь үрэгдсэн хүмүүс байдаг нь нэг л сонин (энэ хүмүүс амьд байсан юм болов уу гэж бодохоор хэхэхэ)

үйл явдал :Азийн нэг оронд болдог байхаа.Гонконг билүү дээ.

76.Timesplitters:future perfect(~12цаг) Энэ бол их боломжийн FPS санагдсан.Анхны анги нь олон тоглогчийн талаар давамгай байсан .Энэ тоглоомч гэсэн олон тоглогчийн маш олон горимтой.Гэхдээ бас нэг тоглогчийн богино ч гэсэн боломжийн зохиол бас байна.gameplay нь олон талтай нь маш сонирхолтой.FPS мөртлөө чи өөрөө газраа зохиож болно.Энэ нь бас сонирхолтой зүйлүүдийн нэг .graphic тийм муу биш ,соунд дажгүй,gameplay нь уян хатан их боломжийн тоглоом

77.Battlefield 2:modern combat(~8цаг) 2005 он Battlefield 2 нь PC дээр гарч байсан бөгөөд түүний console хувилбар ба гэхдээ энэ нь үндсэн Battlefield 2-оосоо шал өөр gameplay болон зохиолтой.Үндсэн тоглоом нь олон тоглогчийн горимоо давуу дэмждэг.Харин энэ хувилбар бол нэг болон олон тоглогчийн горим нь тэнцвэртэй болсон.Яах вэ боломжийн FPS .

78.Peter jackson's :King kong(~5цаг) Энэ тоглоомийг тийм гүнзгий ороогүй болохоор сайн мэдэхгүй байнa.Гэхдээ боломжийн gameplay, соундтай санагдсан.Kинo нь сайн болсон болохоор ...Ер нь кинoнooс сэдэвлэсэн тоглоомууд тийм сайн болж байгааг би санахгүй л юм байна(байлаа ч маш цөөхөн байгаа ).Энэ харин кинoний тоглоом гэхэд ер нь сайн болсон санагдсан.

79.Cabella's :alaskan adventures(~5цаг)Хааяа ан хийдэг тоглоом тогломоор санагдвал энийг жаал явуулдаг юм.Тийм сайн болсон тоглоом биш ,Гэхдээ хоосон байснаас л дээр.

80.Conspiracy(~3цаг) Ёстой мангар болсон нэг FPS дээ.Хэсэг тоглоод л балай санагдсан.Үнэхээр муу gameplay- тай.Нэг л онцгүй тоглоом.

FPS ууд ер нь console дээр харьцангуй хүнд байдаг л даа.Яагаад гэвэл joystick-ний нарийвчлал ягаад ч mouse-ийг гүйцэхгүй шүү дээ.Гэхдэ console дээр гарсан сайн сайн shooтer-үүд байдаг даа.Тэрний нэг бол Black даа.Миний хувьд ч гэсэн маш сайн болсон бүтээл.Гадаадад жаал нэр хүнд муутай байдаг нь олон тоглогчийн гoримгүй болохоор тийм байдаг юм болов уу гэж бодсон.

Би ер нь Shooter тоглоом ер нь давамгай тоглох дуртай.Гэхдээ өөр төрлийн game бас багагүй тоглодог.

Ихэвчлэн ийм төрлийн тоглоом тоглодог :

First person shooter

Third person shooter

Action /adventure

Survival horror(horror)

Street racing (racing)

Quest /adventure

Stealth action

Role playing game

flight simulator

and additional fight games

Sport games(nba,fifa ,winning eleven,skate board etc..)

дэлгэрэнгүйг эндээс