2008-09-16

Надад таалагдсан шүлгүүд.

Миний сэтгэл эдгээр шүлгүүдтэй адилхан

Тэмүүлэхгүй байхын аргагүй хайр гэж байдаг
Хүсэхгүй байхын аргагүй сэтгэл гэж байдаг
Санахгүй байхын аргагүй хүн гэж байдаг
Салахын аргагүй амьдрал гэж байдаг аа гэж

Уучлах зөвтгөхийн аргагүй алдаа гэж байдаг
Урваж холдохын аргагүй хайр гэж байдаг
Хайргүй байхын аргагүй хүн гэж байдаг
Ханаж цадахын аргагүй шунал гэж байдаг

....

Хоёр хөөрхөн гарыг чинь хөтлөөд
Хорвоог дуустал туучих юмсан
Хоёр хөөрхөн нүдийг чинь хараад
Хорвоод уяртал нь хайрлах юмсан.

....

Хэлээд баймаар хайрын үгсийг
Хүлээж авах нь чиний эрх
Хараад л баймаар хөөрхөн чамайг
Хайрлаж явах нь миний эрх


....


Дурлал юунаас эхэлдэг вэ?
Дундаа хуваасан алимнаас уу
Дурсгаж өгсөн цэцэгнээс үү
Догдолж бичсэн шүлэгнээс үү

Хайр хэзээ эхэлдэг вэ?
Анх харсан цагаас уу
Анх учирсан мөчөөс үү
Анх үнссэн үеэс үү

Дурлал юунаас эхэлдэг вэ?
Дур булаасан аашнаас уу
Дуугүй ширтэх харцнаас уу
Дулаахан халуухан сэтгэлээс үү

Хайр юунаас эхэлдэг вэ?
Халуун янаг уруулаас уу
Хараад баймаар царайнаас уу
Хамтдаа гэсэн итгэлээс үү

Дурлал хаанаас эхэлдэг вэ?
Анхалж харсан газраас уу
Сэмхэн уулзсан болзооноос уу
Сэтгэлээ илчилсэн учралаас уу


....

Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөртөө шийдсэн.

....






дэлгэрэнгүйг эндээс

2008-09-12

Mиний л бодол

Зүгээр л миний бодол
Хүний бодол гэж юу вэ?...Миний сүүлд сонссон нэгэн сонирхолтой зүйл бол хүний бодол байнга цаг хугацаагаар аялдаг гэж байсан.Нээрээ ч бид бүгд одоо юу хийж байгаагаасаа илүү ирээдүйд юу хийх талаар төлөвлөж ,өнгөрсөнд юу хийснээ дурсаж боддог. Хүний төсөөлөх чадвар хязгааргүй юмаа.Би ч бас янз бүрийн зүйлийн талаар бодох дуртай.Гэхдээ аль болох эмх цэгцтэй байхийг хичээдэг.Хүний үзэл санаа ,бодол сэтгэл үргэлж хувьсаж байдаг.Үүнийг би жилийн өмнө өөрт тохиолдсон явдлаас сайн ойлгосон.Жил гаруйн өмнө би өөрийн нэгэн үзэл бодолдоо бат итгэлтэй байж үүнийгээ ямарч үед батлахад бэлэн байлаа.Гэтэл өнөөдөр тэр бодлоо санахад үнэхээр инээдтэй ,нэг талыг барьсан дэвэргэн зүйл байжээ.Яагаад ийм юм болвоо гэвэл тэрхэн үед миний сэтгэлд нэгэн зөил маш хүчтэй орж ирж нөлөөлсөн юм.Тэр нөлөөлсөн зүйлийг би харин энэ зүрхээ зогсох хүртэл мартахгүй гэдгийг мэдэрч байна.
Хэчнээн он жил улиран одовч зүрхэнд минь нэгэн зүйл байсаар байх болно.Ингэж бодохоор миний хувьд ,хүмүүсийн хувьд амьдралын нэг гол утга учир болох тэр зүйл мөнхийн байх болно.
Тэгэхээр хүний бүх бодол санаа худал хуурмаг ,байнга хувьсан өөрчлөгдөж байдаг боловч эрт дээр үеэс .., хүн үүссэн үеэс одоо хүртэл өөрчлөгдөөгүй нэгэн хүчтэй зүил байдгийг би маш сайн ойлголоо ,мэдлээ.Үүнд ямарч худал хуурмаг зүил байхгүй
цэвэр ариун зүйл.Би өөрийнхөө талаар хэлэхэд би маш нууцлаг байх дуртай, өөрийнхөө талаар ямар нэгэн мэдээлэл ил гаргах дургүй байсан.Байсан гэдэг нь одоо би тэр нэгэн нөлөөнөөс хойш нэлээд өөрчлөгдөх боллоо.Би өөрийн бодол санаагаа дэлгэнэ бусадтай хуваалцаж байх болно.

дэлгэрэнгүйг эндээс